Шууд Chart

“Манай хороо-Миний гудамж” аяны дүнг танилцуулав

2021-10-16 06:56:05

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Манай хороо-Миний гудамж”  аяныг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Ажлын хэсэг 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний  хооронд найман сарын турш дүүрэг, хороодод ажиллаж, удирдамжийн дагуу аяны шилдгүүдийг тохижилт, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц, хог хаягдал, орчны бохирдол, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт гэсэн нийт 145 шалгуур үзүүлэлтээр  шалгаруулжээ.

Тодруулбал, шилдэг дүүрэг, шилдэг орон сууцны хороо, шилдэг гэр хороо, шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг сууц өмчлөгчдийн холбоо, шилдэг орон сууцны контор, хэрэглэгчдэд үйлчлэх төв, шилдэг өрх, шилдэг хог тээврийн байгууллага, шилдэг зам, талбайн цэвэрлэгээний байгууллагуудыг тодруулсан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл гарч, шагнал гардуулах арга хэмжээг аравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн 27 жилийн хугацаанд Улаанбаатар хот дүрэмгүй, стандартгүй явж ирсэн. Сүүлийн 30 жилд бий болсон бодлогын гажуудлыг засахын төлөө ажиллах хэрэгтэй гэдгийг онцлов.


“Манай хороо-Миний гудамж” аяны дүнг танилцуулав  
Үзсэн: 361 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй