Шууд Chart

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр амарна

2021-10-17 08:13:24

Энэ сарын 6-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 24, II тунд 57, нэмэлт сэргээх тунд 715, нийт 796 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2936 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67330 (75.7 хувь), 16-17 насны 26434 (78 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Харин өнөөдөр /2021 10.17/ дархлаажуулалтын цэгүүд амарч, 10 дугаар сарын 18-ны даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана.


Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр амарна  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй