Шууд Chart

“Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой“ уралдаан зарлав

2021-10-19 11:26:06

Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой 2022 онд тохионо.

Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн 20 жилийн түүх, ач холбогдол, оролцоог түгээн дэлгэрүүлэх, үе үеийн энхийг сахиулагчдын байгуулсан амжилт, гавьяа зүтгэлийг алдаршуулах, энхийг сахиулагчдын сүр хүчийг харуулах зорилгоор Зэвсэгт хүчний жанжин штабаас Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, төрийн цэргийн байгууллагууд, тэдгээрийн алба хаагчид, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг, цэргийн ажиглагч болон штабын офицер, ахлагч нарын дунд “Шилдэг лого”, “Шилдэг зурагт самбар", “Шилдэг богино хэмжээний бичлэг" шалгаруулах уралдааныг зарлаад байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2021 оны 10 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд “Шилдэг лого” – зурган хэлбэрээр, “Шилдэг зурагт самбар” – зурган хэлбэрээр, “Шилдэг богино хэмжээний бичлэг” – бичлэг хэлбэрээр хүлээн авах юм байна. Уралдааны удирдамжийг хавсаргав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Удирдамжийг ЭНД дарж уншина уу.


“Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой“ уралдаан зарлав  
Үзсэн: 668 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй