Шууд Chart

ӨНӨӨДӨР: Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтод гацсан ачаа, болон нүүрс тээврийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ

2021-10-21 05:39:22

- Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Авто тээврийн үндэсний төв

08:30 цагт: Зам, тээврийн салбарт 2021 онд хийхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт, түүний биелэлт, Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтод гацсан чингэлэг, ачаа тээвэр, Гашуунсухайтын нүүрс тээврийн асуудлаар ээлжит хэвлэлийн хурал хийнэ. Утас: 88057167

ШУТИС

09:00 цагт: “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал - 2021” бага хурал “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор өнөөдөр болон маргааш цахимаар болно. Тус бага хурлын нээлт шинэ байрны хурлын танхим /12 давхарт/-д эхэлнэ. Утас: 99027019

Төрийн ордон

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.

Гадаад харилцааны яам

10:00 цагт: НҮБ-д элссэн түүхт 60 жилийн ойг тэмдэглэж буй “НҮБ-7 хоног”-ийн хүрээнд “НҮБ-д элссэн түүхэн үйл явц” номын нээлт “Зөвшилцөл” танхимд болно. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр болон ахмад дипломатууд, эрдэмтдийн төлөөлөл оролцоно.

Шүүхийн ерөнхий зөвлөл

11:00 цагт: “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурал болно. Утас: 99122141, 98980404, 86050515

Эрүүгийн цагдаагийн алба

14:00 цагт: "Илрүүлэлт-Оргодол - 2021" нэгдсэн арга хэмжээний явц байдлын талаар мэдээлэл өгнө.

Гадаад харилцааны яам

15:00 цагт: НҮБ-д элссэн түүхт 60 жилийн ойг тэмдэглэж буй “НҮБ-7 хоног”-ийн хүрээнд НҮБ-60 жил гэрэл зургийн үзэсгэлэн, гэрэл зургийн цомгийн нээлт Мутрын түшээ, Номин танхимд болно. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон ахмад дипломатууд оролцоно.

“Тэнгис” кино театр

16:00 цагт: “Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд “Ирж яваа цаг” кино форумыг “Монголын кино урлагийг дэмжих бодлого, эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд зохион байгуулна.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтод гацсан ачаа, болон нүүрс тээврийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ  
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй