Шууд Chart

УБТЗ-ын даргыг ойрын хугацаанд томилно

2021-10-21 15:00:41

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "УБТЗ-ын ерөнхий хорооны хурал энэ сарын 12-нд Эрхүү хотод боллоо. Энэ удаагийн хурлаар хуваарь ёсоор нэгээс бусад 11 асуудал, нэмэлтээр гурван асуудлыг хэлэлцэж, хоёр тал ойлголцсон. УБТЗ-ын даргыг ойрын хугацаанд томилохоор ажиллаж байна. УБТЗ ХНН нь хоёр орны хамтарсан менежментийн компаниас гадна хоёр орны хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байдаг онцлогтой ААН.

Тус нийгэмлэгийн ирээдүйн болон одоогийн үйл ажиллагааг дэмжихтэй холбоотой шийдвэрүүдийг зохих түвшинд цаг тухайд нь гаргаж байх зайлшгүй шаардлага бий. Тийм учраас УБТЗ-ын даргыг томилох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж бодож байгаа. Монгол Улсын иргэнийг УБТЗ-ын даргаар ойрын хугацаанд томилно гэж хоёр тал тохирсон" гэв. 

Эх сурвалж: ЗТХЯ


УБТЗ-ын даргыг ойрын хугацаанд томилно  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй