Шууд Chart

“Илрүүлэлт, оргодол” арга хэмжээний эхний 14 хоногт 344 гэмт хэрэг илрүүлжээ

2021-10-21 16:34:39

Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жил эхэлж улирлын шинж чанартай иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг ихэсдэг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдүүд, сураггүй алга болсон хүн, хэн болох нь тогтоогдоогүй нас барсан хохирогчийг олж тогтоох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/241 дугаар тушаалаар 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн “Илрүүлэлт, оргодол-2021” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний эхний 14 хоногт цагдаагийн байгууллагаас 344 гэмт хэргийг илрүүлжээ. Тодруулбал, хүнийг санаатай алах 3, хулгайлах 79, мал хулгайлах 14, дээрэмдэх 14, хүчиндэх 4, бусад 230 хэрэг илрүүлсэн байна.       

Мөн Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 57, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 324, сураггүй алга болсон хүн 49, насанд хүрээгүй хүүхэд 14, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 3, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 64, зөрчил үйлдсэн этгээд 16,

Илрүүлсэн, эрэн сурвалжилж олж тогтоосон онцлог хэрэг, оргодлуудаас дурдвал, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баялаг-Ундраа худалдааны төвийн урд иргэн О толгойдоо гэмтэлтэй ухаангүй эмнэлэгт хүргэгдэн нас барсан хэрэг, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Ихбүрд караоке баарны хажууд хашаанд иргэн С цахилгаанд цохиулж нас барсан хэргийн эзэн холбогдогчийг тус тус тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөн “Трактор зарна” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд  нийт 6  газраас эрэн сурвалжлагдаж байсан О.Г-г,  “Байр түрээсэлнэ” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд нийт 4 газраас эрэн сурвалжлагдаж байсан Ш.Х-г нарыг олж баривчилсан байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Илрүүлэлт, оргодол” арга хэмжээний эхний 14 хоногт 344 гэмт хэрэг илрүүлжээ  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй