Шууд Chart

“Монгол Улс-Нэгдсэн Үндэстний Байгууллага: Нэгэн жарны түүх” гэрэл зургийн цомог болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов

2021-10-21 17:55:30

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй  “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд аравдугаар сарын 21-ний өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд “Монгол Улс-Нэгдсэн Үндэстний Байгууллага: Нэгэн жарны түүх” гэрэл зургийн цомог болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.

Энэхүү арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич болон ахмад дипломатууд оролцов.

Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд Монгол Улсын далбааг мандуулсан цагаас өнөөг хүртэлх нэг жарны харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын энх тайвныг сахиулах, эдийн засаг, нийгмийг  хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалахын төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад манай улсын оролцоо, хувь нэмэр, НҮБ-ын системийн байгууллагуудын үйл ажиллагааг харуулсан түүхэн, ховор нандин гэрэл зургуудаас бүрдсэн цомгийг нийтэд дэлгэн үзүүлсэн байна.


“Монгол Улс-Нэгдсэн Үндэстний Байгууллага: Нэгэн жарны түүх” гэрэл зургийн цомог болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов  
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй