Шууд Chart

Цагаан ордон 5-11 насны хүүхдийг вакцинжуулах төлөвлөгөө танилцууллаа

2021-10-22 15:56:14

Цагаан ордон 5-11 насны хүүхдийг хэрхэн вакцинжуулах талаар нарийвчилсан төлөвлөгөөгөө танилцууллаа. Цагаан ордны танилцуулсан төлөвлөгөөнд бага насны хүүхдийг Файзер вакцинд хамруулах бөгөөд тус вакцин клиникийн 3 дугаар шатны туршилтыг өндөр үзүүлэлттэй давсан гэлээ. АНУ-д 5-11 насны хүүхдийг энэ сарын 31-ээс эхлэн вакцинжуулах төлөвлөгөөтэй байна.

“Halloween”-ий баярыг угтан вакцинжуулалтаа эхлэх төлөвлөгөөтэй байгаа ч тус улсын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас Файзер вакцинаар дархлаажуулах зөвшөөрлийг хараахан олгоогүй байгаа юм. Хэрэв зөвшөөрөл олгогдвол вакцинд хамрагдах хүүхдүүд хүүхдийн эмнэлэг, орон нутгийн эмийн сан, тэр ч байтугай сургуульд дээрээ ч коронавирусний эсрэг вакцинд хамрагдах боломжтой болно.

АНУ-д вакцин хийлгэх насны 28 сая орчим хүүхэд байна. Харин Файзер компанийн зүгээс эдгээр хүүхдийг вакцинд хамруулах хангалттай нөөцтэй хэмээн мэдэгдсэн юм. Тус компанийн зүгээс хүүхдэд хийх вакцины нөөцийг бүрдүүлэхийн тулд олон сарын турш ажилласан гэдгээ дурдсан юм. Тус улсын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын зөвлөх бүлэг 10 дугаар сарын 26-нд хуралдах бол Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн хуралдаан 11 дүгээр сарын 2-3-нд болно.

Энэ сарын эхээр Файзер компани хүүхдэд зориулсан вакцинаа батлуулахаар АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт хүсэлтээ гаргасан юм. Харин Хүнс, эмийн чанарын хяналтын газраас вакцины аюулгүй байдалд хугацааны судалгаа хийж чанарын үнэлгээ тогтоохоор хоёр долоо хоногийн турш  хуралдаж байна. Одоогоор

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагаан ордон 5-11 насны хүүхдийг вакцинжуулах төлөвлөгөө танилцууллаа  
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй