Шууд Chart

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-д манай улсаас 17 тамирчин хүч үзэж байна

2021-10-22 17:01:54

Литва Улсын Вильнюс хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ өнөөдөр эхэллээ.

Тэмцээнд 33 орны 790 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас 17 тамирчин хүч үзэж байна.

Тэмцээний эхний өдөр манай улсын хоёр ахмад тамирчин алтан медаль хүртэж, Литва улсын тэнгэрт төрийн дуулалаа хоёронтоо эгшиглүүлжээ. Тус тэмцээний ахмадын 59 кг-ын жингийн 70-аас дээш насны ангилалд Монгол Улсын тамирчин Ш.Пэрэнлэй цээжиндээ 60 кг-ыг амжилттай шахсанаар дэлхийн аварга болсон байна.

Мөн 74 кг-ын жингийн ахмадын 60-аас дээш насны ангилалд Ш.Бат-Эрдэнэ 120 кг-ыг амжилттай шахсанаар алтан медалийн тавцанд гарлаа. Ш.Пэрэнлэй нь 70 настай бол Ш.Бат-Эрдэнэ 62 настай тамирчин юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-д манай улсаас 17 тамирчин хүч үзэж байна  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй