Шууд Chart

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн удирдах хороо хуралдлаа

2021-10-22 18:07:38

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” -ийн удирдах хорооны хурал 10 дугаар сарын 20-ны өдөр болов.

Төслийн хүрээнд 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөгжлийн нэгдсэн төвийн барилгын ажил эхлүүлэх, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, үйлчилгээ, орчны хүртээмжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ХБИ-ийн талаарх олон нийтийн ойлголт, хандлага, стратегийг сайжруулахаар ажиллаж байна.

Тус хуралд Төслийн удирдах хорооны гишүүд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцлоо. Хурлыг Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төслийн захирал С.Тунгалагтамир удирдан явуулав.

Тус хурлын үеэр гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн удирдах хороо хуралдлаа  
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй