Шууд Chart

Дархлаажуулалтын цэгүүдэд хяналт, шалгалт хийж байна

2021-10-23 08:47:03

УОК-ын Нэгдсэн Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаярын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Улаанбаатар хотын коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг дархлаа сэргээх нэмэлт вакцинжуулалтын явцад хийх дэмжлэгт хяналтын удирдамж”-ийн дагуу УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас дархлаажуулалтын цэгүүдэд хяналт, шалгалтыг хийлээ.
 
Тухайлбал дархлаажуулалтын цэг байршиж буй төвийн зургаан дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв, иргэний танхим, нэгдсэн эмнэлэг, сургалтын төв, спорт, соёл урлагийн ордон зэрэг нийт 30 гаруй цэгт хяналт, шалгалтыг зохион байгуулав.
 
Хяналт, шалгалт өнөөдөр буюу энэ бямба гарагт үргэлжилнэ гэж УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас мэдээллээ. 

Дархлаажуулалтын цэгүүдэд хяналт, шалгалт хийж байна   
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй