Шууд Chart

БНСУ газрын тос, шингэрүүлсэн хийн татвараа бууруулна

2021-10-23 10:26:04

БНСУ-д газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдэж, дагаад шатахуун, эрчим хүчний үнэ өссөн. Тиймээс тус улсын Засгийн газар инфляцийг тогтоон барих,  үнийг дарамтыг бууруулах үүднээс газрын тосны татварыг түр бууруулахаар төлөвлөж байна гэж мэдэгдлээ.

БНСУ-ын Сангийн дэд сайд Ли Еэ Вэон "иргэдийн нуруун дээр" шууд ирж байгаа ачааг хөнгөвчлөх үүднээс одоо 2 хувьтай байгаа байгалийн шингэрүүлсэн хийн импортын татварыг нэмж бууруулахаар ажиллаж байна гэж мэдэгдсэн байна.

Засгийн газар татварыг бууруулах хугацаа, хамрах хүрээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт танилцуулна гэлээ.

БНСУ-ын жишиг үзүүлэлт болох Дубайн газрын тосны үнэ өнгөрсөн есдүгээр сард 72.63 ам.доллар байсан бол энэ сарын байдлаар баррель нь 84 ам.долларт дөхөөд байна.  

Газрын тосны үнэ өссөн нь газар тариалангийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, инфляцийн түвшин хоёр хувиар нэмэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ газрын тос, шингэрүүлсэн хийн татвараа бууруулна  
Үзсэн: 429 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй