Шууд Chart

Язгуур урлагийн улсын цахим уралдаан болно

2021-10-23 12:17:11

Дундговь аймгийн Засаг даргын ивээл дор төв Ази, олон улсын өргөмжлөлт Монгол Улсын туульч, ерөөлч, магтаалч МУГЖ Халтарын Цэрэнчимэдийн нэрэмжит язгуур урлагийн улсын уралдааныг цахимаар зохион байгуулахаар боллоо.

Уралдааныг нийслэл болон 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн хүүхдүүд, МСҮТ-ийн сурагчид мөн гадаад оронд суралцаж байгаа сурагчдын дунд зохион байгуулах юм.

Эх сурвалж: Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар


Язгуур урлагийн улсын цахим уралдаан болно   
Үзсэн: 1350 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй