Шууд Chart

Москва хотод хатуу хөл хорио тогтооно

2021-10-23 12:48:35

ОХУ-ын улсад коронавирусний халдварын тархалт огцом нэмэгдсээр байна. Тус улсын эрх баригчид халдварын нөхцөл байдалтай уялдуулан аравдугаар  сарын 28-наас 11 дүгээр сарын 7 хүртэл бүх нийтээр амрах шийдвэр гаргасан. Тэгвэл бүх нийтээр амарч байгаа эдгээр өдрүүдэд Москва хотод хатуу хөл хорио тогтоохоор боллоо.

Хатуу хөл хорио тогтоож байгаа энэ хугацаанд зөвхөн эрүүл мэндийн байгууллагууд, эмийн сан, хүнсний дэлгүүр гэх мэт зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагууд л ажиллах юм байна. 

Ойрын өдрүүдэд Москва хотод халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тухай тус хотын дарга Сергей Собянин онцолсон юм.

Хөл хорио мөрдөгдөх хугацаанд ерөнхий боловсролын сургуулиуд амарч, харин их дээд сургуулиуд цахимаар хичээллэнэ гэлээ.

Өнөөдрийн байдлаар тус улсад вакцинжуулалт 45 хувьтай байгаа юм. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко “Вакцинжуулалт бол коронавирусний хүндрэлээс хамгаалах цорын ганц арга” гэж мэдэгдсээр байна.

Тус улсад коронавирусний халдвараар нас барж байгаа хүний 90 гаруй хувь нь вакцинд хамрагдаагүй байгааг Михиал Мурашко онцлон тэмдэглэлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Москва хотод хатуу хөл хорио тогтооно  
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй