Шууд Chart

БШУЯ: Баян-Өлгий аймгийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав

2021-10-24 17:51:47

Боловсрол, шинжлэх ухааны яамны өргөтгөсөн баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Зөвлөн туслах багт Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монгол Улсын боловсролын их сургуулийн төлөөлөл 30 орчим хүн багтажээ.

Баян-Өлгий аймгийн тухайд боловсролын үзүүлэлтээр бусад аймагтай харьцуулахад хойгуур байрт эрэмбэлэгддэг. Тиймээс чанар болон хүртээмж, менежмент, санхүүжилт гээд олон асуудлыг хамтарч шийдвэрлэх хүсэлтийг хоёр сарын өмнө аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд БШУ-ны сайдад тавьсан юм.

Ажлын хэсэг өнөөдөр нөхцөл байдалтай танилцаж цаашид боловсролын үйлчилгээг чанартай үзүүлэх талаарх төлөвлөгөө гаргаж байна. Төлөвлөгөөний дагуу жилд хоёр удаа нөхцөл байдлаа үнэлж, үр дүнгээ хэмжиж байхаар тогтлоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


БШУЯ: Баян-Өлгий аймгийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй