Шууд Chart

В.Путин Талибаныг “Террорист” байгууллагын жагсаалтаас хасах төлөвтэй байна

2021-10-26 11:53:17

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Валдайн хэлэлцүүлгийн үеэр Талибаныг террорист байгууллагын жагсаалтаас хасах боломжийн тухай мэдэгдсэн. Тэгвэл Талибаны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Кахар Балхи ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины уг мэдэгдлийг сайшааж байгаагаа илэрхийллээ.

Өмнө нь тэрбээр дэлхийн улс орнууд хандан Талибаны засгийн газарт хандах хандлагаа өөрчилж эерэг өөрчлөлт гаргахыг уриалж байсан юм. ОХУ 2003 онд Талибан бүлэглэлийг террорист байгууллага хэмээн бүртгэж, хар жагсаалтад оруулсан байдаг.

Гэхдээ бусад орнуудаас ялгаатай нь өнөөг хүртэл Кабулаас элчин сайдын яамаа нүүлгээгүй байна. ОХУ-аас Кабулд суугаа элчин сайд өнгөрсөн наймдугаар сард Талибанчууд засгийн эрхэнд гарснаас хойш тэдэнтэй байнгын холбоо тогтоон ажиллаж байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

В.Путин Талибаныг “Террорист” байгууллагын жагсаалтаас хасах төлөвтэй байна  
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй