Шууд Chart

“Монголын өдөр өнжүүлэхийн холбоо” ТББ-ын удирдлагуудтай уулзлаа

2021-10-26 12:31:37

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Монголын өдөр өнжүүлэхийн холбоо” ТББ-ын удирдлагуудтай уулзлаа. 

Хүүхэд харах үйлчилгээ ХНХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд ирж байгаа. Хэдийгээр “Өдөр өнжүүлэх” үйлчилгээ болон түүнд хамаарах хууль эрхзүйн зохицуулалт ХНХЯ-нд хамаардаггүй ч хүүхэд хамгааллын асуудал яригдаж байгаа юм.

“Монголын өдөр өнжүүлэхийн холбоо” ТББ нь 180 гаруй “Өдөр өнжүүлэх” гишүүнчлэлийн бүртгэлтэй аж. ТББ-ын удирдлагууд өнжүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл өгч санал солилцов.

ХНХЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол,сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвөөс өдөр өнжүүлэхийн Арга зүйчийн ажил мэргэжлийн лавлах буюу, тухайн ажлыг хийж байгаа хүнд тавих шаардлагуудыг боловсруулж байна.

Мөн өдөр өнжүүлэхийн нийтлэг журамд заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга нар өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог боловч зөвшөөрлөө авч чадахгүй байгаа талаар холбооны удирдлагууд илэрхийлж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Аймаг, дүүргийн Засаг дарга нар болон Гэр бүр, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудад энэ асуудалд анхаарч ажиллах талаар албан тоот явуулахар болов. Мөн төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж асуудлыг шийднэ гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: ХНХЯ


“Монголын өдөр өнжүүлэхийн холбоо” ТББ-ын удирдлагуудтай уулзлаа  
Үзсэн: 302 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй