Шууд Chart

Алсын зайнаас бүтээсэн "Сүүдэр" анимейшны нээлт боллоо

2021-11-22 11:52:45

Хатуу хөл хорионы үед алсын зайнаас бүтээсэн "Сүүдэр" анимейшны нээлт 2021 оны 11-р сарын 19-нд Prime Cineplex кино театрт боллоо.

Соёлын бүтээлч сарын хүрээнд дэлхийн 12 орны 114 уран бүтээлч хамтран дөрвөн сарын хугацаанд хийж бүтээсэн “Сүүдэр” анимэйшн нээлтээ хийлээ.

Монголын уран бүтээлчид Холливудын мэргэжлийн кино уран бүтээлчдийн холбоотой хамтран бүтээсэн энэхүү анимейшн АНУ-д зохион байгуулагддаг 30 дахь удаагийн St.Louis олон улсын кино наадмын "Шилдэг богино хэмжээний кино" төрөлд шалгарч, анхныхаа наадамд амжилттай оролцжээ гэж Соёлын яамнаас мэдээллээ.


Алсын зайнаас бүтээсэн "Сүүдэр" анимейшны нээлт боллоо  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй