Шууд Chart

Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар, Б.Жаргалсайханд ардын жүжигчин цол олгохоор болжээ

2021-11-24 09:16:21

Улс тунхагласны баярыг тохиолдуулан урлаг соёлын зарим эрхэмд шагнал гардуулах ёслол өнөөдөр болно.

Тодруулбал, Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.

Мөн гавьяат жүжигчин Б.Жаргалсайханд ардын жүжигчин, жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарт гавьяат жүжигчин, УБХ-ийн дарга, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарт урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээх нь ээ.

Мөн УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнана.

Шагналыг 14:00 цагаас Төрийн ордонд гардуулах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар, Б.Жаргалсайханд ардын жүжигчин цол олгохоор болжээ  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй