Шууд Chart

Дүйцүүлэх алба хаагчид тэжээл тариалах, хураах талбайд ажиллаж байна

2021-11-24 14:13:44

Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.5, 3.2.7 дугаар заалтуудын дагуу Өвөрхангай аймгийн Засаг даргын 2021 оны А/409, А/540 дугаар захирамжаар

Дээрх хугацаанд цэргийн дүйцүүлэх алба хаагчид 5 ээлж /1 ээлж 10-15 хүнтэй 14 хоног/-ээр томилогдон үүрэг гүйцэтгэж, 410 га талбайгаас 45000 гаруй боодол ногоон тэжээлийг хурааж, сумдын аюулгүйн нөөцөд тээвэрлэх тээврийн машинд ачих зэрэг ажлуудыг шуурхай, чанартай  хийж, аймгийн аж ахуй, бүтээн байгуулалтын ажилд идэвх, санаачилгатай оролцож байна.

Тус аймгийн удирдлагаас 14 хоног тутам дүйцүүлэх алба хаагчдын ажлын нөхцөл байдалтай танилцаж, тэдэнд талархсанаа илэрхийлэн, үүрэг гүйцэтгэх орчин нөхцөл, ахуй хангалтад байнга дэмжлэг үзүүлж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Дүйцүүлэх алба хаагчид тэжээл тариалах, хураах талбайд ажиллаж байна  
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй