Шууд Chart

УДБЭТ-ын уран бүтээлчид улирлын тоглолтоо "Дон Кихот" балетаар үргэлжлүүллээ

2021-11-24 17:31:17

УДБЭТ-ын уран бүтээлчид 59 дэх улирлын дөрөв дэх тоглолтоо Л.Минкус "Дон Кихот" балетаар үргэлжлүүллээ.

Уг балетын гол дүрд Г.Батчимэг, О.Даваадорж, Х.Чойжилсүрэн, Ц.Мөнгөншагай, С.Ганбат, Ц.Төмөрсүх нар тоглосон бол удирдаачаар Т.Гэрэлцэцэг, Симфони найрал хөгжимчид, нийт уран бүтээлчид, ажилтан албан хаагчид ажилласан юм.

Сонирхуулахад, энэ амралтын өдрөөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын "Шивээ Хиагт" дуурийн тоглолт болохоор товлогджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

УДБЭТ-ын уран бүтээлчид улирлын тоглолтоо "Дон Кихот" балетаар үргэлжлүүллээ  
Үзсэн: 250 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй