Шууд Chart

“Талын түмэн адуу” арга хэмжээ Хэнтий аймагт боллоо

2021-11-25 10:09:34

Монгол үндэстний уламжлал, малчин ахуй, соёлыг жуулчид ихээр сонирхдог. Энэ утгаараа аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа өвлийн аялал жуулчлалын нэг содон арга хэмжээ бол “Тал нутгийн чимэг болсон Түмэн адуу”-ны эвент юм.
 
Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хэнтий аймгийн Батноров суманд зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь адуу дагасан зан заншлыг түгээх, сурталчлан өвлүүлэх, соёл, нийгмийн ач холбогдолтой.
 
Адуунд ирмэг монгол залуусын омогшил, бахархал болсон “Талын түмэн адуу” арга хэмжээнд 14 аймгийн адуучид оролцсоноос хамгийн хол нь Увс аймгийн Сагил сумаас зорин ирсэн бол “Сайхан хос”-ын тэмцээнд Дорнод аймгаас 10 хос ирж, оролцон олны нүдийг баясгаж онцгойрчээ.
 
Өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв соёлыг дэлхийд таниулах, жуулчид, гэрэл зурагчдын анхаарлыг татах болсон энэхүү арга хэмжээг 3 өдрийн турш 5000 гаруй зочин үзэж сонирхсон байна.
 
 
Эх сурвалж: БОАЖЯ

“Талын түмэн адуу” арга хэмжээ Хэнтий аймагт боллоо  
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй