Шууд Chart

“Ламын гэгээн Лувсанданзанжалцангийн тахилын шүлэг”-ийн тухай

2021-11-25 12:45:50

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.

ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулж байна. ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор Аюушжавын Алимаатай ярилцсан ярилцлагын 2-р.

“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: Эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Ламын гэгээн Лувсанданзанжалцангийн тахилын шүлэг”-ийн тухай сонсгоно.

“Хэлц үг” буланд: ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Санжпэрлээгийн Энхжаргал оролцож “Ганзага нийлэх, ганзага хоосон, ганзага татуу, ганзага тослох” хэмээх “ганзага” гэдэг үг орсон хэлцийн утга тайлбарлана.

“Мартагдсан монгол үг” буланд: ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Хөөдөөн Гэдэнпил оролцож “Мэцгий, асаа” зэрэг үгийг тайлбарлана.  

Нийтэлсэн: Mонголын радио

“Ламын гэгээн Лувсанданзанжалцангийн тахилын шүлэг”-ийн тухай   
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй