Шууд Chart

ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомерыг хүлээн авч уулзлаа

2021-11-25 14:20:56

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомерыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар ТИКА-тай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Тус хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомэр цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад ТИКА-гийн Хөтөлбөрийн дэд зохицуулагч Жэйлан Атмажа болон Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Мөнхбаатар, ГИХГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Алтансүх нар оролцлоо.

Эх сурвалж: ГИХГ


ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомерыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй