Шууд Chart

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

2021-11-25 14:38:20

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Тус мэндчилгээнд “ Гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж буй Онцгой байдлын албаны үе, үеийн эрдэмтэн, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан Та бүхэндээ Онцгой байдлын ерөнхий газрын хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Эрдэмтэн судлаач та бүхний судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон  шинжлэх ухааны ололт амжилт, шинэ технологи, инновац нь Үндэсний аюулгүй байдлыг хангах, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах  үйл ажиллагааны стратеги , улс орны тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Та бүхний улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах  эрдэм номын  тань зам гэрэлтэй дардан  байж,  улам ихийг бүтээх их үйлсд нь өндөр амжилт гаргахыг хүсье” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ  
Үзсэн: 269 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй