Шууд Chart

Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв 2023 онд ашиглалтад орно

2021-11-25 15:29:30

БНЭУ-ын Гадаад харилцааны сайд Др.Ражкумар Ранжан Сингх 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Энэ хүрээнд хоёр орны боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл болох БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд БЗД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Атал Бахари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн боловсрол, Аутсорсингийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Төслийн дагуу 864м2 талбай бүхий 10 давхар барилга баригдах бөгөөд  нэг удаад 1800 инженер техникийн ажилтныг сургах хүчин чадалтай төв бий болох юм.

Уг төв ашиглалтад орсноор олон улсын түвшинд үнэлэгдэхүйц мэргэжлийн өндөр ур чадвартай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж, гадаад аутсорсингийг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой юм.

БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр төслийн барилгын ажилд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлээд, төслийн зөвлөх үйлчилгээний WAPCOS Limited компанид Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллахыг анхаарууллаа.

БНЭУ-ын Гадаад харилцааны сайд уг төсөлд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэж, Монгол Улсын МХХТ-ийн чиглэлийн багш нарыг БНЭУ-д давтан сургах чиглэлээр хамтран ажиллах боломжийг нээнэ гэдгээ илэрхийллээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв 2023 онд ашиглалтад орно  
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй