Шууд Chart

Эрүүл мэндийн салбарынханд хүндэтгэл үзүүлэх “Монгол бахархал” тоглолт болно

2021-11-25 15:50:29

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олноос Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд 2 жилийн хугацаанд тасралтгүй тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүндэтгэл үзүүлж "Монгол бахархал" тоглолтыг 2021 оны 11 дүгээр сарын 27,28-ны өдрүүдэд 17 цагаас тоглохоор болжээ.

Энэхүү тоглолтыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Эрүүл мэндийн яам хамтран зохоин байгуулж байна. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр нь нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарын 600 эмч эмнэлгийн ажилчдад  2 өдрийн турш үнэ төлбөргүй тоглох юм.

Үүнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харьяа эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын төлөөллийг оролцуулна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


Эрүүл мэндийн салбарынханд хүндэтгэл үзүүлэх “Монгол бахархал” тоглолт болно  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй