Шууд Chart

Дээд лигийн клубүүдийн дасгалжуулагч нарын техникийн хурал боллоо

2021-11-25 16:19:19

МХБХ-ны Техникийн хэлтсээс 2021 оны Hisense үндэсний дээд лигт өрсөлдсөн 10 клуб болоод ирэх улиралд дээд лигт хүчин зүтгэх болзлыг хангасан хоёр клубийн дасгалжуулагч нарыг хамруулсан техникийн хурлыг амжилттай зохион байгууллаа.

Өнгөрсөн улирлын дээд лигийн аварга Атлетик 220 клубын ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай хурлын үеэр илтгэл тавьсан бөгөөд AFC Cup тэмцээний урьдчилсан шатанд хэрхэн өрсөлдсөн хийгээд 2 жил дараалан лигийн түрүү хүртсэн багийнхаа арга туршлага, ажлын төлөвлөгөөгөө хуваалцсан юм. Түүнчлэн 1 сарын өмнө манай улсад зохион байгуулагдсан Азийн 23 хүртэлх насны цомын тэмцээний урьдчилсан шатанд Монгол улсын залуучуудын шигшээ багийг удирдсан Япон мэргэжилтэн Масэ Шүичи цахимаар холбогдов. Тэрээр уг тэмцээнд багаа хэрхэн бэлдэж тоглуулсан тухайгаа танилцуулсан бөгөөд Монголын шигшээ багийн амжилт дээд лигийн клубүүдын бэлтгэлжилт, үйл ажиллагаанаас шууд хамаарахыг онцлон тэмдэглэсэн юм.

Цаашид МХБХ-ны Техникийн хэлтсээс хөлбөмбөгийн дасгалжуулагч нарын дунд сургалт, техникийн хурлыг тогтмол, үе шаттайгаар зохион байгуулах болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дээд лигийн клубүүдийн дасгалжуулагч нарын техникийн хурал боллоо  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй