Шууд Chart

Био-анагаахын хүрээлэнг нээлээ

2021-11-26 11:05:29

Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд АШУҮИС-ийн дэргэд Био анагаахын нэгдсэн хүрээлэнг байгуулж, салбар дундын лабораторийг ашиглалтад орууллаа. Энэ хүрээлэнд орчин цагийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээг хийх боломжтой.
 
Тус хүрээлэн нь:
 
1. Молекул биологийн лаборатори /Молекул биологийн нэгж, Ген секвенсинг нэгж/
2. Эмгэг судлалын лаборатори /Эсийн эмгэг судлалын нэгж/
3. Биологийн химийн лаборатори /Уургийн анализын нэгж/
4. Тархи судлалын лаборатори /Нейрофизиологийн нэгж, Психоматик АУ-ны нэгж/
5. Эсийн биологийн лаборатори /Электрон микроскопын нэгж, Эсийн өсгөврийн нэгж/ лабораториудтай.
 
АШУҮИС энэ онд дэргэдээ анхны их сургуулийн эмнэлгийг байгуулж, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээсэн, төрийн өмчийн бусад их дээд сургуультай хамтарч ажиллаж байгаа гээд олон амжилт гаргаад байна гэж БШУЯ-наас мэдээллээ. 
 

Био-анагаахын хүрээлэнг нээлээ  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй