Шууд Chart

“Ковид 19-ын дараах эрүүл мэндийн байдал ба уушги, зүрхний эмгэг” сэдвийн хүрээнд асуултад хариулна

2021-11-26 11:19:15

“Ковид 19-ын дараах эрүүл мэндийн байдал ба уушги, зүрхний эмгэг” сэдвийн хүрээнд асуултад хариулт өгөх шууд дамжуулалт /live/-ыг маргааш буюу 2021 оны 11 дүгээр сарын 27 өдрийн 11:00 цагаас Эрүүл мэндийн яамны цахим хуудсаар хүргэхээр төлөвлөөд байна. 

УГТЭ-ийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор, Дотрын зөвлөх эмч Ц.Төмөр-Очир, УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч FAPSC клиникийн профессор Х.Мөнгөн-Өлзий нар асуултад хариулна.  

Иймд та бүхэн сонирхсон асуултаа live-ын сэтгэгдэл хэсэгт үлдээж мэргэжлийн эмчээс асуух боломжтой гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Ковид 19-ын дараах эрүүл мэндийн байдал ба уушги, зүрхний эмгэг” сэдвийн хүрээнд асуултад хариулна  
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй