Шууд Chart

Сошиал нөлөөлөгчдийн сурталчилгаанд автахгүй байхыг анхааруулж байна!

2021-11-29 09:25:59

Сүүлийн үед иргэд өөрсдийн цагийг хэмнэж цахим худалдаагаар үйлчлүүлж, бараа бүтээгдэхүүн худалдан авдаг болсон. Цаг үеийн хэрэгцээ шаардлагаар худалдааны төвүүд ч өөрийн гэсэн цахим дэлгүүр ажиллуулж хүргэлтийн үйлчилгээ санал болгохоос гадна, бараа бүтээгдэхүүнээ урлаг соёлын төлөөлөл, сошиал сүлжээнд олон дагагчтай иргэнээр бүтээгдэхүүн сурталчлах ажил үйлчилгээ санал болгож хэрэглэгчдийг татдаг.

Тиймээс онлайн худалдаа хийж буй аж ахуйн нэгж, иргэд борлуулж буй бараа, бүтээгдэхүүнийхээ талаарх үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулах, бодит байдлаас зөрүүтэй барааг зар сурталчилгаагаар дамжуулан хэрэглэгчийг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар худалдаалах үйлдэл гаргахгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

Дээрх үйлдлийг гаргасан зарим онлайн худалдааны сайтуудыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Зар сурталчилгааны тухай хуулиудыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан болно.

Иймд хэрэглэгч Та бүхэн дараах ЗӨВЛӨМЖ-ийн дагуу өөртөө хариуцлагатай худалдан авалт хийхийг анхааруулж байна.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР


Сошиал нөлөөлөгчдийн сурталчилгаанд автахгүй байхыг анхааруулж байна!  
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй