Шууд Chart

Монголын рагбигийн холбоо Дэлхийн рагбигийн холбооны бүрэн эрхт гишүүн боллоо

2021-11-29 09:52:18

Анх 2003 онд байгуулагдсан Тэгвэл Монголын рагбигийн холбооны өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ололт амжилтуудыг үнэлж Дэлхийн рагбигийн холбооны бүрэн эрхт гишүүн болж, гишүүнчлэлийн статусаа дээшлүүлснийг тус холбооны 15 дугаар Ерөнхий Ассамблигийн үеэр Дэлхийн рагбигийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Сэр Бил Бомонт мэдэгджээ.

Ийн Дэлхийн рагбигийн холбооны бүрэн эрхт гишүүн болсноор Монголын рагбигийн шигшээ баг, тамирчид олон улсын өндөр зэрэглэлийн уралдаан тэмцээнд тогтмол оролцох боломжтой болж байна. Мөн дэлхийн аварга шалгаруулах эрхийн тэмцээнүүдэд оролцож, дэлхийн чансаанд бичигдэх, рагбигийн спортыг Монголд өргөн хүрээтэйгээр танилцуулах, рагбигаар дамжуулан багийн спортын шинэ төрлийг дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын рагбигийн холбоо Дэлхийн рагбигийн холбооны бүрэн эрхт гишүүн боллоо  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй