Шууд Chart

Өнөөдөр “Зулын хорин таван”, Богд Зонхавагийн Их Дүйчэн өдөр

2021-11-29 10:38:23

Бурхан багшийн лүндэн бошгод “Богд Зонхава Лувсандагва нь Умард зүгийн цастын оронд бурхан өөрөө заларсан мэт шашин амьтны тусыг агуу их зохионо” хэмээн айлдсан байдгаас Хоёрдугаар бурхан хэмээн алдаршжээ. Аль залуу цагийн үеэс олон бурханы нүүрийг үзэж ялангуяа Манзушир бурханаас цаг үргэлжид номын зөвшөөл сургаалийг сонсон зарлигчлан бүтээж ирсэн түүний гайхамшигт намтар түүх буй билээ. Тухайн цаг үед шашны доройтол, эргэлзээ, төөрөгдлийг "Их Бодь мөрийн зэрэг", "Тарнийн мөрийн зэрэг", "Сайтар номлолын зүрхэн" тэргүүтнийг зарлиглахын үүднээс сайтар хаан зохиосон бөгөөд Төвдийн гурван их хийдийн нэг Гандан хийдийг сайтар байгуулан Сэра, Брайвүн тэргүүтэн их хөлгөний хийдүүд, Жүддод, Жүдмад тэргүүтэн нууц тарнийн дацангуудыг байгуулахын захиас зарлигийг хайрлан Гэлүгбийн сайн буянт ёсыг сайтар байгуулан бурханы шашныг агуу их дэлгэрүүлэн зохиожээ.

Төвд Монгол тэргүүтэй Гэлүгбийн сайн буянт ёсыг дагагч улс орнуудад өвлийн тэргүүн сарын шинийн 25-ны энэ өдрийг “Богд ламын Дүйчэн өдөр” хэмээн онцгойлон тэмдэглэдэг.

Энэ өдрийг эрт үеэс монголчууд “Зулын хорин таван” хэмээн бэлгэшээн зул барин, маань мэгзэм уншин амьтны амь таслахыг тэвчин аливаа буяны үйлд аль чадахаараа шамддаг билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өнөөдөр “Зулын хорин таван”, Богд Зонхавагийн Их Дүйчэн өдөр  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй