Шууд Chart

ОХУ БНХАУ-д “Сибирийн хүч” хоолойгоор 13.4 тэрбум шоо метр хий нийлүүлжээ

2021-12-01 10:30:40

ОХУ БНХАУ руу Сибирийн хүч байгалийн хий нийлүүлэх хоолойгоор 13.4 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлжээ. ОХУ болон БНХАУ-ын эрчим хүчний гурав дахь чуулга уулзалт болсон бөгөөд эрчим хүчний салбар дахь хоёр улсын хамтын ажиллагаа тогтвортой явагдаж байгааг талууд тэмдэглэсэн юм.

Орос-Хятадын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа цаашид улам өргөжиж шинэ шатанд гарах төлөвтэй байна. Уг уулзалтын хүрээнд талууд хамтын ажиллагааны 20 орчим гэрээнд гарын үсэг зурсан юм. Тухайлбал, Орос, Хятадын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, газрын тос, байгалийн хийн хоолойг тогтвортой ажиллуулах, нүүрс, цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, хийн химийн салбарт хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Үүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эрчим хүчний хэмнэлттэй технологи боловсруулж, хэрэгжүүлэх, “ногоон” эрчим хүчийг хөгжүүлэх зэргийг багтаасан асуудлуудыг хөндсөн юм. Энэ нь БНХАУ-ын хоёр цөмийн цахилгаан станцад ОХУ-ын зохион бүтээсэн эрчим хүчний шинэ блокуудыг барьж эхэлж байгааг Владимир Путин онцолжээ.

Ингэснээр хоёр улсын харилцаа стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрснийг онцлон тэмдэглээд талуудын эрчим хүчний гурав дахь уулзалтад оролцож байгаа төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлснийг Кремлийн албан ёсны сайтад байршуулжээ.

Арав гаруй жилийн хэлэлцээний дүнд “Сибирийн хүч-1" хийн хоолойн гэрээг 2014 хийж, 2019 оны 12 дугаар сараас зөөвөрлөж эхэлсэн юм. “Сибирийн хүч-1” хийн хоолойгоор жилдээ 38 тэрбум шоо метр хийг 30 жилийн турш БНХАУ руу нийлүүлэх юм.

Харин энэ сарын 29-ний байдлаар ОХУ-аас Хятад руу нийлүүлсэн хийн хэмжээ 13.4 тэрбум шоо метрт хүрээд байгаа юм. Энэ хоолой ОХУ-ын Зүүн Сибирийн нөөцөөс эх авч БНХАУ-ын Харбин, Далянь, Бээжин, Тянжинь, Наньжин, Шанхай гэх мэт хүн ам олонтой хотуудад нийлүүлнэ. Харин гэрээний нийт үнийн дүн 400 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ гэж "Интерфакс" агентлаг өмнө нь мэдээлж байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ БНХАУ-д “Сибирийн хүч” хоолойгоор 13.4 тэрбум шоо метр хий нийлүүлжээ  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй