Шууд Chart

Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт болно

2021-12-02 16:08:04

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтэс Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулах гэж байна.

Энэ сарын 13-17-ны хооронд болох тус сургалтын зорилго нь МХБХ-ны дасгалжуулалтын үндсэн зарчим, үйл явц, заах арга зүйг нэвтрүүлэхэд оршиж байгаа аж.

Сургалтыг амжилттай төгсөгчид нь уг футзалын улиралд явагдах тодорхой тэмцээнүүдэд ажиллах эрх үүсэх бөгөөд, цаашид АХБХ-ны дасгалжуулагчийн нэгдүгээр зэрэглэлийн сургалтанд оролцох боломжтой аж.

Гэхдээ үүнд оролцогчдод тавигдах шаардлага нь Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байх, эрүүл мэндийн асуудалгүй байх, МХБХ-ны техникийн хэлтэс нь шаардлагатай тохиолдолд нийт бүртгүүлэгчдийн дундаас сонгон шалгаруулалт хийж оролцогчдыг сонгоно гэж заажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт болно  
Үзсэн: 584 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй