Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 81 дэх удаагийн арга хэмжээ болно

2021-12-03 05:47:49

- Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим

09:00 цагт: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран "Төрийн худалдан авах ажиллагаа-2022" хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 91918297

“Холидэй Инн” зочид буудал

09:00 цагт: "Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага" иргэний нийгмийн үндэсний XI чуулган цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана. Утас:  95011119, 88053903

Монгол Улсын их сургууль

09:00 цагт: Монгол Улсад гадаад албаны мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойн арга хэмжээний нээлт болно.

Төрийн ордон

10:00 цагт:

Хууль зүйн үндэсний хүрээлэн

10:00 цагт: “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: Асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хуульчдын танхимд болно. Утас: 91119838

Шинжлэх ухааны академи

11:00 цагт: Хүүхэд багачуудыг шинжлэх ухаанч иргэн болон хүмүүжихэд нь дэм болох зорилгоор ШУА-иас жил бүр Шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эмхтгэн гаргадаг. Тус номын 2020, 2021 оны дугаарыг танилцуулна. Утас: 99717977

Цус Сэлбэлт, Судлалын Үндэсний Төв

11:00 цагт: Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий сар бүрийн 3-нд болдог “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 81 дэх удаагийн арга хэмжээг Монголын донорын холбоотой хамтран зохион байгуулна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаар ээлжит мэдээлэл хийнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 81 дэх удаагийн арга хэмжээ болно  
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй