Шууд Chart

Судалгааны оновчгүй асуулт хүүхдэд буруу зүйл турших сэдэл өгсөн байна

2021-12-03 11:05:03

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Хүүхдийн эрх зөрчиж, тэднийг буруу зуршилд уруу татаж байгаа судалгаа цөөнгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Дурын нэг байгууллага сурагчдаас олон төрлийн судалгаа авдаг жишиг одоо ч гэсэн манай боловсролын салбарт байсаар байна.

Судалгаанд биеийн онцлог, амьдралын түвшин, сэтгэл зүйн байдал, хорт зуршилтай юу гэх зэрэг асуултууд зонхилдог байна. Энэ мэт ямар үн дүн гарах нь тодорхойгүй асуултууд сурагчдад дутуугийн мэдрэмж төрүүлэх, өөрийгөө бусдаас ялгаж ойлгох, аль эсвэл өөрийн хийж үзээгүй зүйлээ хийж үзэх сэдлийг төрүүлдэг байна.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Судалгааны оновчгүй асуулт хүүхдэд буруу зүйл турших сэдэл өгсөн байна  
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй