Шууд Chart

Хариу арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийлээ

2021-12-06 09:28:18

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх” нь төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн хэмжээнд халдварын эрсдэлийн 5 дахь үе шатны салбар дундын үнэлгээг хийлээ.

Үнэлгээг Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан аргачлалын дагуу Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг зэрэг 5 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулсан юм.

Эрсдэлийн үнэлгээний дүнд үндэслэн “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын хариу арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийлээ гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Хариу арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийлээ  
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй