Шууд Chart

Боксын ДАШТ-ээс хамгийн олон түрүүтэй эр

2021-12-06 10:28:03

Боксын спортын төрлөөр хамгийн олон алтан медаль хүртсэн эрэгтэй тамирчин бол Кубын домогт аварга Феликс Савон юм.

Тэрбээр 1986-1997 оны хооронд дэлхийн аваргын рингэнд босоо байж зургаан алтан медаль энгэртээ гялалзуулсан нь боксын спортын түүхэнд хамгийн олон дэлхийн аварга болсон тамирчнаар нэрлэгдэж байна.

Мөн 1999 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан юм. Феликс Савон тамирчны замналынхаа туршид нийт 362 ялалт байгуулж, 21 тулаанд ялагдсан байна. Одоогоор түүний амжлтыг давтах магадлалтай тамирчнаар нутаг нэгт Ла Круз юм. Энэ жил 32 насандаа Белградын рингээс тав дахь алтан медалиа зүүсэн тэрбээр 34 насандаа Ташкентын рингэнд босоо байж чадвал домогт аваргын амжилтыг давтах болно.

О.Баянмөнх

Нийтэлсэн: У.Баярсайхан

Боксын ДАШТ-ээс хамгийн олон түрүүтэй эр  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй