Шууд Chart

Жүдочид нэг алт, таван хүрэл медаль хүртлээ

2021-12-06 17:45:31

Тодруулбал, охидын -57 кг-ын жинд Сонгино хайрхан дүүргийн спорт хорооны тамирчин О.Оюунчимэг алт, +70 кг-д Хан-Уул дүүрэг "Женко" клубийн тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл, хөвгүүдийн 55 кг-д Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин Б.Жанцандорж хүрэл медаль хүртлээ.

Харин залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Чингэлтэй дүүргийн спорт хорооны тамирчин Э.Хүслэн хүрэл, эрэгтэйчүүдийн -90 кг-д Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, Хилийн 0208 дугаар тусгай салбарын тамирчин Ц.Ган-Эрдэнэ, -100 кг-д Боржин төв дэвжээний тамирчин Б.Хүдэрчулуун нар хүрэл медаль хүртсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Жүдочид нэг алт, таван хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй