Шууд Chart

Монгол-Оросын хилийн боомтын хөгжлийн асуудлаар уулзалт болов

2021-12-07 10:19:16

Монгол, Оросын Засгийн газар хоорондын 1994 оны Хилийн боомт болон улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай хэлэлцээрийн протоколын төслийг эцэслэн тохиролцох болон хоёр улсын боомтыг уялдуулан хөгжүүлэх асуудлаарх уулзалт 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цахимаар болов.

Уулзалтад монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, оросын талын төлөөлөгчдийг Оросын Холбооны Улсын Тээврийн яамны Улсын хилийг нэвтрэх хилийн боомтуудын бүтээн байгуулалтын төрийн бодлогын газрын захирал Кокаев Михаил Анатольевич нар даргалж оролцов.

Талууд Монгол, Оросын Засгийн газар хоорондын 1994 оны Хилийн боомт болон улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай хэлэлцээрийн протоколын төсөлд гарын үсэг зурах бэлтгэл, Монгол-Оросын хилийн боомтын бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлын талаар мэдээлэл солилцов.


Монгол-Оросын хилийн боомтын хөгжлийн асуудлаар уулзалт болов  
Үзсэн: 401 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй