Шууд Chart

Элчин сайд Ө.Батбаяр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2021-12-07 11:05:02

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан байна. 

Элчин сайд Ө.Батбаяр Америкийн ард түмэн, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд Монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж, олон улс, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

АНУ-ын Засаг захиргаа хамтын зорилтуудаа урагшлуулж, манай хоёр улсын хоорондын бат бэх, өнө удаан нөхөрлөлийг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа Ерөнхийлөгч Ж.Байден тэмдэглэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. 


Элчин сайд Ө.Батбаяр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив  
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй