Шууд Chart

Агаарын чанарын мэдээллийг тогтмол танилцуулна

2021-12-07 12:03:21

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр нэгдсэн байдлаар тогтмол хүргэхээр боллоо.

Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээ, мэдээллийг нээлттэй танилцуулсан юм. Тухайлбал, 2019 онд нийслэлд автомашины тоо 569 мянга орчим байсан бол энэ оны хоёрдугаар сарын 8-ны байдлаар 622 мянга орчим болж нэмэгджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 53 мянгаар буюу 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн байгаль, цаг уур, физик, газар зүйн онцлог  агаарын бохирдолд нөлөө үзүүлж байна. Түүнчлэн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд агаар дахь тоосонцрын агууламж өмнөх онтой харьцуулахад 50 орчим хувиар буурчээ. Нөгөө талаас агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь агаарын чанарт нөлөө үзүүлж байна гэв.

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд болон Улаанбаатар хотын агаарын чанарын нөхцөл байдлыг тогтмол мэдээлснээр иргэдийг үнэн, бодит мэдээллээр хангах, угаарын эрсдэлээс сэргийлэх, хамтран ажиллах зэрэг давуу талтай.  

Иймд Цаг уур, орчны шинжилгээний газраас хотын уур амьсгал, цаг агаарын параметрүүд, инверс, агаарын температур, салхины эрчим, даралтын орон, агаарын чанарт нөлөөлөх цаг үеийн нөхцөл байдлыг тогтмол танилцуулахаар боллоо.


Агаарын чанарын мэдээллийг тогтмол танилцуулна  
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй