Шууд Chart

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

2021-12-07 12:55:41

Монголын цахим салбарын тэргүүн наадам “Web awards-2021” наадам энэ сарын 30-ны өдөр “Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулагдах гэж байна.

2013 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа уг наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран тав дахь жилдээ зохион байгуулна.

Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм. 

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

  • Мэдээллийн шилдэг сайт
  • Сайтын шилдэг бүтээл
  • Орон нутгийн шилдэг сайт
  • Бизнесийн шилдэг сайт 
  • Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт
  • Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт
  • Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт
  • Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт
  • Шилдэг төрийн байгууллагын сайт
  • Шилдэг вэб сайт хөгжүүлэгч
  • Шилдэг аппликейшн хөгжүүлэгч

Эрхэм сэтгүүлч, уран бүтээлч, цахим салбарынхан та бүхнийг дээрх номинациудад бүтээлээ илгээж, наадамдаа идэвхитэй оролцохыг урьж байна.

“Web awards”-ын үеэр олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар,

  • Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр
  • Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж амжилт бүтээлийг алдаршуулна.

“Web awards – 2021” цахим салбарын тэргүүн наадмын хүндэтгэлийн ёслол  2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15.00 цагт “Корпорэйт конвеншн центр”-т болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 90110009, 91937777, 88113780 дугаараас лавлана уу.

 


Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна  
Үзсэн: 374 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй