Шууд Chart

Холбоо, мэдээлэл, технологийн ажил хариуцсан алба хаагчдын нэгдсэн сургалт зохион байгуулагдаж байна

2021-12-07 13:01:16

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран цагдаа, дотоодын цэргийн байгууллагын холбоо, мэдээлэл, технологийн ажил хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нэгдсэн сургалтыг өнөөдөр /2021.12.07/ зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь “Мэдээллийн технологи, харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлого”, “Албаны тухай хуульд мэдээллийн технологи, харилцаа холбооны талаарх ойлголт”, “Хиймэл оюун ухаан /АI/ технологийн талаар, Монгол улсад хэрэглэгдэж нэвтэрч байгаа жишээ, цаашдын чиг хандлага”, “Клауд технологи, Бизнес процесс автоматжуулалтын талаар, Монгол улсад хэрэглэж, нэвтэрч байгаа жишээ, цаашдын чиг хандлага”, “NFT-талаар, Монгол улсад хэрэглэж, нэвтэрч байгаа жишээ, цаашдын чиг хандлага”, “Blockcain, Crypto coin, exchange-ийн талаар Монгол улсад хэрэглэж, нэвтэрч байгаа жишээ, цаашдын чиг хандлага” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

.


Холбоо, мэдээлэл, технологийн ажил хариуцсан алба хаагчдын нэгдсэн сургалт зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 316 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй