Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2021-12-07 15:00:00

2021 оны 12 дугаар сарын 06-наас 13-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв


8-наас баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.



Хур тунадас: 07-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 09,10-нд нутгийн зарим газраар, 11-нд Халх голын саваар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 09-нд зарим газраар, 10,11-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 8-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 4888 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй