Шууд Chart

Орхон аймгийн зургаан сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг авлаа

2021-12-07 15:49:54

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Улаанбаатар дахь Русский дом буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 45 жилийн ойн хүрээнд, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19 дүгээр сургуулийн санаачилгаар "Россотрудничество" агентлагийн төлөөлөгчийн газар Монгол-Орос найрамдлын нийгэмлэгтэй хамтран

Тус сонгон шалгаруулалтад Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн 18 сурагч оролцож, орос хэлний шалгаруулалтын хоёр шатны дүнгээр Х.Энгүүн (Билигт-Өргөө), Б.Эрдэнэсувд (Эрдмийн сан сургууль), Б.Агиймаа (Баян-Өндөр цогцолбор сургууль), Т.Аянуур (Баян-Өндөр цогцолбор сургууль) нарын дөрвөн  сурагч 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-ын их, дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн эзэн болжээ.  

Мөн Оросын боловсролын стандартаар үйл ажиллагаа явуулж буй Оросын болон Монгол-Оросын хамтарсан сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд нийслэл хотноо зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад тэргүүн байр эзэлсэн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19 дүгээр сургуулийн сурагч А.Анужин, У.Номин нарт ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийн бичгийг гардуулсан байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Орхон аймгийн зургаан сурагч ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг авлаа  
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй