Шууд Chart

Нийслэлийн цэцэрлэгүүд энэ сарын 13-наас амарна

2021-12-07 16:10:46

Цэцэрлэгүүд 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал холимог бүлгээр зарим хүүхдээ үргэлжлүүлэн хүлээн авна. ЕБС-ийн сурагчдын амралтын үеэр эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдээ ах, эгч нартай нь гэртээ байлгах сонирхол их байдгаас цэцэрлэгийн ирц нэлээд буурдаг.

Цэцэрлэгт хамрагдаж байгаа 4 болон 5 настай хүүхдүүдээс:

- Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдээ гэртээ харах боломжгүйгээс хүүхэд гэртээ асран хамгаалагчгүй үлдэх эрсдэлтэй,

- Амьдралын орчин нөхцөл тааруу,

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хүлээн авах зохицуулалтыг хийж байна.

Хэрэв Та хүүхдээ энэ хугацаанд цэцэрлэгт нь заавал явуулах шаардлагатай гэж үзвэл одоо хамрагдаж буй цэцэрлэгийнхээ багшид хүсэлтээ хүргүүлээрэй.  Энэ хугацаанд цэцэрлэгүүд ковидын үеийн халдвараас сэргийлэх дэглэмийг баримтлан, түр журмыг хэрэгжүүлж ажиллана.


Нийслэлийн цэцэрлэгүүд энэ сарын 13-наас амарна  
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй