Шууд Chart

Ахуйн гал түймэр, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав

2021-12-08 09:15:46

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор болзошгүй ахуйн гал түймэр, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын 12 хорооны айл өрхийг хамруулан ахуйн гал түймэр, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж, түүхий нүүрсний хяналт, шалгалт, айл, өрхийн угаар мэдрэгч, пийшин зуухны бүрэн бүтэн байдал, сайжруулсан шахмал түлшний “сайн карт”-ыг тус тус шалган, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан юм.  

 Хяналт, шалгалтад Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Эргүүл хамгаалалтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, хэлтэс, “Таван толгой түлш” ХХК-ийн алба хаагч нар, гэрээт ажилтнууд хамтран оролцлоо гэж НОБГ-ын  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Ахуйн гал түймэр, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав  
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй