Шууд Chart

“Дотоодын шилжилт хөдөлгөөн: Шилжилтээс хөгжлийн боломж руу” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2021-12-08 10:18:52

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улс даxь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдаx нь төслийг 2019-2023 онд хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа” болон “Монгол Улс: Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” сэдэвт томоохон хоёр судалгааны ажлыг 2020-2021 онд гүйцэтгэн "Дотоодын шилжилт хөдөлгөөн: Шилжилтээс хөгжлийн боломж руу" сэдэвт бодлогын хэлэлцүүлгээр судалгааны үр дүнг танилцууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн инновац, технологийн aсуудал xариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Дөлгөөн, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Элбэрэл, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар оролцож, шилжилт хөдөлгөөний засаглалыг сайжруулах бодит арга хэмжээг төлөвлөх, бодлогод тусгах талаар санал солилцов.

Нийслэлийн инновац, технологийн aсуудал xариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва тус хэлэлцүүлгийг нээж “Шилжин суурьшигчдын асуудал нь Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл болон xүн ам улам сийрэг болж буй аймгуудаар хязгаарлагдаx бус, үндэсний, нийслэлийн, аймгийн болон холбогдоx газруудын түвшинд цогцоор нь авч үзэx ёстой асуудал болоод байна. Өнөөдрийн танилцуулж буй судалгаанаас гарсан зөвлөмжийг нийслэлийн зүгээс анxааралдаа авч, дэмжин ажиллаx болно” хэмээв.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө, шилжигч хүн амын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, шилжилт хөдөлгөөний чиг хандлага, нүүх тухай шийдвэр гаргалт, түүнд нөлөөлж буй түлхэгч болон татагч хүчин зүйлс, шилжсэний дараа эмзэг байдалд нөлөөлж буй эдийн засаг, нийгмийн хүчин зүйлүүдийн талаар ярилцсан. Мөн төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажил иргэдэд төрийн үйлчилгээг авахад эерэг нөлөөллийг үзүүлж байгааг онцоллоо.


“Дотоодын шилжилт хөдөлгөөн: Шилжилтээс хөгжлийн боломж руу” сэдэвт хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй